Төгрөгийн хадгаламж ₮5 их наядаар өсч, валютынх ₮1.5 их наядаар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 16

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ  оны  гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4  их наяд төгрөг буюу 20.8%-иар өсчээ.

Ингэж  өсөхөд төгрөгийн хадгаламж 5.0 их наяд төгрөг буюу 38.3%, төгрөгийн харилцах 2.9  их наяд төгрөг буюу 48.9%-иар өссөн нь нөлөөлжээ. 

Тодруулбал, төгрөгийн хадгаламж гуравдугаар сарын эцэст 18.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 500.5 (2.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.0 (38.3%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Төгрөгийн хадгаламжийн 15.3 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Мөн хугацаанд валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 379.3 тэрбум төгрөг буюу 7.8%-иар, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөг буюу 24.5%-иар  буурчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.212) 2024 оны 04 сарын 16

Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

0  |  0
Top