Ши Жиньпин, Олаф Шольц нар Украины хямралыг хэлэлцэв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Германы канцлер Олаф Шольц нар Украины хямралыг хэлэлцэн, цөмийн зэвсэг хэрэглэх, иргэний зориулалттай цөмийн объектууд руу халдлага хийхийн эсрэг буйгаа илэрхийлжээ. Германы канцлер Бээжинд айлчилж байгаа юм.

Талууд мөн олон улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг сахихыг дэмжив. Украины хямралыг хяналтаас гарахаас сэргийлэхийн тулд бүх талууд энх тайвныг тогтоох чиглэлд идэвхтэй хүчин чармайлт гаргах ёстой гэж Ши Жиньпин онцолжээ. Түүний хэлснээр, гал тос нэмэх бус, харин нөхцөл байдлыг намжаах шаардлагатай байна. Украины хямралын дэлхийн эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг буруулах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалдуулахгүй байх бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top