Хятад улс Германы компаниудад бизнесийн таатай нөхцөл олгоход бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Германы канцлер Олаф Шольц албан тушаалаа авснаас хойш анх удаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярилцжээ.

Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Хебештрайтын мэдээлснээр, талууд хоёр улсын түншлэл, эдийн засгийг гүнзгийрүүлэх, Хятад, Европын Холбооны харилцааг хөгжүүлэх болон харилцан сонирхсон олон улсын асуудлаар санал солилцжээ.

Хятадын төв телевизийн мэдээллээр, ярианы үеэр Ши Жиньпин “Нэг Бүс ба Нэг Зам” санаачилгын төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр гаргаж буй хамтын хүчин чармайлтыг идэвхжүүлэх саналыг Берлинд тавьсан байна. Хятад улс нь Германы компаниудад бизнесийн таатай нөхцөл олгоход бэлэн гэж Ши Жиньпин илэрхийлжээ.

2013 онд Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилга нь олон улсын оролцоо, Хятадын болон бусад улсын хөрөнгө оруулалт бүхий олон талт худалдаа, хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлэх зорилготой. Одоогоор тус санаачилгад 150 гаруй улс, олон улсын байгууллага нэгдээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
д(202.72.245.125) 2021 оны 12 сарын 23

НЭг бүс НЭГ зам гэдэг БҮХНИЙГ ганц хятадруу ЧИГЛҮҮЛСЭН ЗЭВҮҮН фэншүйтэй

0  |  0
Top