Японд айлчилсан Германы Канцлер Олаф Шольцын онгоц буцах замдаа Оросын агаарын орон зайг тойрохын тулд Хойд туйлыг хөндлөн гаталсан тухай DPA агентлаг мэдээлжээ.
Канцлерын “Kurt Schumacher” Airbus A350 онгоц Японоос буцах замдаа Хойд туйлыг хөндлөн гарч, Аляскаар дайран, баруун эргэж, Хойд мөсөн далай дээгүүр нисэж, Финландаар дайрч, Германд хүрсэн байна.
Ингэснээр онгоц нийт 12.3 мянган км зай туулж, нислэг нийт 13.5 цаг үргэлжилжээ. Хэрэв Канцлер Хятад, Оросын агаарын орон зайг ашигласан бол нислэг 1.2 цагаар богино байх байжээ. Украины агаарын орон зай хаалттай бол өрнөдийн агаарын тээврийн компаниуд Оросын агаарын орон зайг ашиглахаас зайлсхийж байгааг DPA агентлаг сануулжээ.
Хойд туйлыг гатлах нь туршлагатай нисгэгчдэд хүртэл ховор тохиодог гэж онгоцны ахмад Михаэль Вейерер ярьжээ. Түүний хувьд энэ нь хоёр дахь нислэг гэнэ. 2013 онд тэрбээр Лаос улсаас Нью Йорк хотын чиглэлд ниссэн Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервеллегийн онгоцыг жолоодож байхдаа Хойд туйлыг гаталж байжээ. Тухайн үед энэ нь хамгийн дөт зам байсан аж.
Олаф Шольц Япон руу нисэхдээ мөн тойрог замыг сонгосон байна. Нислэг Австри, Унгар, Румын, Гүрж, Азербайжан, Казахстан, Монгол, Хятад, Өмнөд Солонгосын агаарын орон зайгаар дайран өнгөрсөн байна. Ингэснээр нислэгийн цаг хоёр цагаар уртассан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Онгоцонд сууж яваа хүнд аюулгүй байдал чухал юм. Гэхдээ хаагуур нисэх нь нэг их сонин биш.
Ийм аюултай нөхцөлд 1,2 цаг юу ч биш байхоо
Гоё гоё