АНУ-ын Элчин сайд Тавантолгой өртөөний үйл ажиллагаатай танилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын Тавантолгой өртөөнд зочлон, өртөөний үйл ажиллагаатай танилцжээ. 

Элчин сайд Ричард Л.Буанган Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн гол замын SD70Ace/LW серийн 16 зүтгүүрийн эхний ээлжид нийлүүлэгдсэн 2 шинэ зүтгүүрийн машинчийн кабин болон зүтгүүрийн ерөнхий бүтцийг үзсэн байна.

Энэхүү зүтгүүрүүд нь хоёр улсын хооронд хийгдсэн томоохон худалдан авалт бөгөөд эдийн засаг, худалдааны харилцааны хөгжилд онцгой ач холбогдолтой гэж талууд тодотгож буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top