Удахгүй хуульчлагдах Үндэсний баялгийн сангийн дээр ТӨР ДАНХАЙНА

2024 оны 04 сарын 19

Засгийн газраас энэ сарын 3-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр  /2024.04.18/ чуулганаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Өргөн баригдсан төсөлд сангуудын засаглал, хяналт,  менежментийн асуудлыг  өмнөх шигээ дутуу дулимаг авч үзсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Уг нь олон жил ярьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг "нэн яаралтай хэлэлцэнэ" гэсэн нэрийн дор гурилдаад өнгөрөх эрх  Засгийн газарт ч, УИХ-д ч байхгүй гэдгийг дахин сануулахад илүүц болохгүй биз ээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уг хуулийн төслийн танилцуулгыг хийхдээ,  "Хуулийн төсөлд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх төрөлжсөн сангаар дамжуулан одоо ба ирээд ирээдүй үеийн иргэн бүрд тэгш шударга хуваарилах хөрөнгийн удирдлагын тогтолцоо бүхий санг Үндэсний баялгийн сан гэж тодорхойлсон. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн төрөлжсөн сантай байхаар зааж, сангийн эх үүсвэр хуваарилалт Үндэсний баялгийн сангийн талаар Улсын Их Хурал, Засгийн газрын сангийн удирдлагыг хэрэгжүүлэх байгууллагын эрх үүргийн талаар тусгасан" гэж тодотгосон.

Гэвч төсөлд тусгаснаар хуульчилбал мөнөөх л улс төрөөс шууд хараат удирдлагын зохицуулалт хэвээр үлдэх эрсдэлтэй юм. Үндэсний баялгийн сан бусад сангууд шигээ “авлигын сан” болж болохгүй гэдгийг спикер ч  индэр дээрээсээ анхааруулаад өнгөрсөн.

Тэгвэл өчигдөр Улсын Их Хурлын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсгээс боловсруулан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн зарчмын зөрүүтэй 38 саналын томъёолоор санал хураасны дотор тодотгон авч үзэх асуудлууд байна.

Тухайлбал,  Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулахаар заасныг Монголбанк дахь төрийн сангийн дансанд байршуулахаар өөрчлөх Ажлын хэсгийн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгөв.

Тэгэхээр дээрх хоёр сангийн хөрөнгийг Монголбанкаар дамжуyлан удирдах буюу харьцангуй хараат бусаар удирдах зохицуулалтыг албан ёсоор  оруулж ирж байна гэхэд болох байх. 

Харин Үндэсний баялгийн сангийн нэг бүрдэл болох Ирээдүйн өв санг хараат бус удирдлагаар хангах эрх зүйн орчныг 2025 он хүртэл хуулийн хүрээнд хаачихсан шийдвэрээ энэ  Засгийн газар, УИХ хэвээр нь үлдээх нь.

Тодотгоход, өмнө нь Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг: 

Гадаадын мэргэшсэн банк санхүүгийн байryуллагаар хөрөнгийг удирдyyлах, 

Гэрээний үндсэн дээр сангийн хөрөнгийг Монголбанкаар дамжуyлан удирдах, 

Дэлхийн банкны нөөцийн удирдлагын хөтөлбөрт хамрагдах зэрэг арга замyyдын хүрээнд удирдах талаар саналууд холбогдох газруудаас гарсан  бодитой ажил болоогүй юм.

Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд оруулахаар болж буй бусад саналуудаас дурдвал:

Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн харьяанд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхай, ашигт малтмал боловсруулах үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байхын зэрэгцээ авто зам, төмөр замын дэд бүтцийн хуулийн этгээдийг нэмж оруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал горимын санал гаргасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өглөө. 

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг, улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг тус тус төр үнэ төлбөргүй эзэмшиж болохоор заасныг болон үүнтэй холбоотой заалтуудыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, Эдийн засгийн байнгын хороонд буцаав.

Ерөнхийдөө бол удахгүй хуульчлагдах Үндэсний баялгийн сангийн хуулийн дээр төр данхайсан зохицуулалт өмнөх сангуудын адил хэвээр үлдэхээр байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
фак(76.138.253.21) 2024 оны 04 сарын 21

Гомодиан амараа үнэн төрхөө илчлэв. хахаа аргагүй л iq муутай хог юм.

0  |  0
фак(76.138.253.21) 2024 оны 04 сарын 21

Гомодиан амараа үнэн төрхөө илчлэв. хахаа аргагүй л iq муутай хог юм.

0  |  0
фак(76.138.253.21) 2024 оны 04 сарын 21

Гомодиан амараа үнэн төрхөө илчлэв. хахаа аргагүй л iq муутай хог юм.

0  |  0
Бат инженер(202.9.40.103) 2024 оны 04 сарын 21

Энэ ЗГ энэ МАН ер нь бүтэхгүй нь дээ. Улам л соц нийгэм рүүгээ яваад байх юм.

0  |  1
Top