Монголын эдийн засгийн байдлын талаар хэлэлцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 22

АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт 2024 оны дөрөвдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд боллоо. Тус уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албаны бусад төлөөллийн хамтаар оролцлоо. Уулзалтын үеэр Олон улсын валютын сангийн Дэд захирал ноён Кэнжи Окамуратай уулзсан байна. 

Талууд уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон өнгөрсөн онд гарсан эдийн засгийн нааштай үр дүнгүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.

Энэ удаагийн Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад бусад улс орнуудын Төв банкуудын Ерөнхийлөгч нар, Сангийн сайд нар, бизнесийн салбарын төлөөлөгчид, парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцож дэлхий дахины санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжил, зээл, тусламжийн үр нөлөө зэрэг тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж байгаагийн дээр Олон улсын валютын сангийн 2023 оны ажлын тайлан болон энэ оны ажлын төлөвлөгөөнийх нь явцын талаар хэлэлцлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top