“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” нэгдсэн арга хэмжээ АНУ-ын Нью-Йорк хотноо энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанк, Сангийн яамны удирдлагууд, банк, санхүүгийн салбарын төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулагчид, шинжээчид оролцож байна.
Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тэргүүтэй Монгол Улсаас оролцож байгаа төлөөлөгчдийг Нью-Йоркийн хөрөнгийн биржийн дэд ерөнхийлөгч Крис Тэйлор, Олон улсын асуудал эрхэлсэн газрын тэргүүн Уилл Гүдвин нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн жилүүдэд энэ зах зээлийг хөгжүүлэх, багтаамжийг нь нэмэгдүүлэх хүрээнд УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, реформуудын талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцуулаад цаашид хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх хүрээнд дотоодын компаниудыг тус хөрөнгийн бирж дээр гарах мөн уг биржийг Монгол Улсын хөрөнгийн зах зээлтэй хэрхэн холбох боломжийн талаар санал солилцлоо гэж СЗХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ардчилсан монгол орныг засаглаж сүйрүүлж байгаа коммунистуудыг сайшааж хүлээж авахгүй нь ойлгомжтой, тэднийг зүгээр л ажиглаж байгаа.
yu ch oilgoxgyi