Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өнөөдөр (2024.04.25) болж байна.
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан байдаг.
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад Улаанбаатар хотын хэмжээнд 41,1 тэрбум төгрөгийн 213 төсөл ирүүлснээс Сонгон шалгаруулалтын сүүлийн шат буюу Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын шатанд нийтдээ 9.5 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 46 төсөл үлджээ.
Эдгээр тэнцсэн төслүүдэд нийт 7.5 тэрбум төгрөгийг зээл олгох юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )