Улсын чанартай авто зам дагуу 50 цэгт хөдөлгөөний эрчмийн тооллого хийжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

Авто замын сүлжээг хөгжүүлэх, төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо хийх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн тооллого, судалгаа хийдэг. 

Мөн зам гүүрийн барилга, засвар арчлалтын дарааллыг тогтоох, төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг тодорхойлдог тус ажлыг 2024 оны нэгдүгээр улиралд олон улс, улсын чанартай авто зам дагуу нийт 50 цэгт  хийжээ. 

Тооллогын дүнгээс дурдвал, Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд хамгийн өндөр буюу нэг хоногт дунджаар 4000-аас дээш тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. 

Улаанбаатар-Чойр, Улаанбаатар-Зуунмод, Улаанбаатар-Арвайхээр чиглэлд хөдөлгөөний эрчим мөн өндөр байна.

Дээрх тооллогын дүнг 2023 оны мөн үетэй харьцуулахад хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл 11.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(139.5.217.162) 2024 оны 05 сарын 01

Буруу юм тоолсон байна. Замын эвдрэл гэмтлийг тоолж засаж сайжруулсан бол осол эндэгдэл буурах байлаа, гэвч тэгсэнгүй.

0  |  0
зочин(103.57.92.117) 2024 оны 05 сарын 01

Эргэлзээтэй тоо байна. Улаанбаатарын зүүн талд цөөвөр 200000 хүрэхгүй хүн амтай, ачаа эргэлт багатай 3 аймаг, Багануур дүүрэг л бий, харин баруун талд 10 гаруй аймаг бий. Багануур явж байгаа машинуудыг зүүн аймгууд явж байгаагаар тоолж гаргасан мэдээ юм болов уу даа.

1  |  0
Top