БНСУ-ын таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 05 сарын 10

Өчигдөр  буюу 2024 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 00:10 минутад БНСУ-ын “Жин Эйр” агаарын тээвэрлэгч компанийн МУАН-УЛААНБААТАР чиглэлийн анхны нислэг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа. 

Ингэснээр Монгол Улсаас БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болж байна.

Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 27, Сөүл-Улаанбаатар чиглэлд 22, Улаанбаатар-Бусан чиглэлд долоо хоногт 5, Улаанбаатараас Муан, Дэгү, Чонжу чиглэлд долоо хоногт 15 хүртэлх давтамжтай, суудлын хязгаарлалтгүй нислэг үйлдэнэ.

Тус агаарын тээвэрлэгч нь МУАН-УЛААНБААТАР-МУАН чиглэлд 2024 оны есдүгээр сар хүртэл хугацаанд долоо хоногийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэнэ.

Муан олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт онгоц хөөрч, 00:30 цагт Улаанбаатарт буух ба 01:30 цагт Улаанбаатараас хөөрч, 05:50 цагт Муанд буух аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(202.9.40.73) 2024 оны 05 сарын 10

гадаад харилцаа харилцан ашигтай, эрх тэгш байха ёстой бус уу, солонгосчууд монголд визгүй аялж байхад монголчууд бид виз авах гэж бүх удам угсаа, эд хөрөнгөө барьцаалж визээ авах эсэхээ мэдэхгүй элчингийн үүдэнд олон хонуудаар очирлох нь тэгээд шудрага ёс уу, манай гадаад харилцааны яамны нөхдүүдээ, ерөнхий сайд аа, ерөнхийлөгч өө ????????????

0  |  0
Top