Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдрийн бидний нээж буй Хуримтлалын сан бол “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг юм. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэд бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдана. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ. Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцлийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно” гэв.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу сан нь “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай байх юм. Өнөөдөр нээлтээ хийж буй Хуримтлалын сангийн тухайд Сингапурын хуримтлалын сангийн загварт тулгуурлан иргэдийг орон сууцжуулах болон боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр иргэдэд бэлэн бус төлбөр тооцоогоор дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн хуримтлалын сангийн дансанд Засгийн газраас 500 тэрбум төгрөгийг шилжүүлснээр тус эх үүсвэрийг орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар боллоо. Ингэснээр нийт 10000 гаруй өрх орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлд хамрагдах боломж нээгдэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
-АН гарвал дор нь л хүчингүй болгочихно доо,\nАН гарвал, НАТО-гийн бааз болж Украйны араас орох нь тов тодорхой,\nАН гарвал хамгийн түрүүнд, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарт хураалгасан Эрдэнэт зэрэг 30 гаруй үйлдвэр уурхайнуудыг буцааж авцгаана, \nМАНгаруудын бий болгосон бүх халамжуудыг устгана,\nБаялагийн сангийн хуулийг хүчингүй болгоно доо,