Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний улиралд оны үнээр 16.5 их наяд төгрөг, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 2015 оны зэрэгцүүлэх үнээр 7.8% өслөө гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Тодотгоход, Дэлхийн Банкнаас энэ сарын 10-нд танилцуулсан Монголын эдийн засгийн тойм тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.8 хувиар өсөх төлөвтэй байна.
Үүнд уул уурхайн салбар өргөжиж, хувийн хэрэглээ идэвхжин, төсвийн зардал тэлснээр цаг агаарын хүнд нөхцөл байдлаас үүдэлтэй хөдөө аж ахуйн салбарын уналтыг нөхөх зэрэг хүчин зүйлс нөлөөлөхөөр байна гэж үзсэн.
Харин Азийн хөгжлийн банкнаас сүүлд танилцуулсан "Азийн хөгжлийн төлөв" тайланд 2023 онд 7%-ийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1%-иар өснө хэмээн таамаглаад буй юм.
Энэ оны эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эергээр нөлөөлөх ч, хөдөө аж ахуйн салбарын агшилт сөргөөр нөлөөлнө гэж үзсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )