Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб ДЭЗФ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхөөр болжээ.
Тэрбээр 50 гаруй жил хашсан гүйцэтгэх удирдлагын албан тушаалаа өгч, ДЭЗФ-ын гүйцэтгэх бүрэн эрхгүй даргын албан тушаалыг хашихаар болжээ. Швейцарын Засгийн газар энэхүү халаа, солиог батлах учиртай бөгөөд 2025 оны дээд хэмжээний уулзалтаас өмнө удирдлагын асуудлыг шийдэх ёстой. Шваб залгамжлагчаа нэрлээгүй байна.
Клаус Шваб 1971 оны нэгдүгээр сард Давос хотноо өөрийн хөрөнгөөр эдийн засгийн бага хурал анх зохион байгуулснаар ДЭЗФ-ын үндсийг тавьжээ. Тухайн үед бага хуралд 30 орны томоохон компаниудын 444 удирдлага оролцож байв. ДЭЗФ төрийн бус байгууллага өдгөө эгнээндээ 1000 томоохон компани, байгууллагыг нэгтгэдэг.
Сэтгэгдэл ( 0 )