Хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 25

 

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөрөнгийн бирж болон үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй андеррайтерийн компаниудын төлөөлөл хамтран “ТОП-100” аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ”-г энэ сарын 23-ны өдрөөс ажиллуулж эхэллээ. Энэ үеэр компаниудын хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргахад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх, нээлттэй компани болсноор үүсэх давуу тал ач холбогдол болон IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын талаар цогц мэдээллийг өгсөн юм. Цаашид буюу ирэх сарын 14-ны өдрийг хүртэл уг арга хэмжээг долоо хоног бүр тогтмол зохион байгуулах тул сонирхсон компаниуд олон нийтийн компани болох, компанийн засаглалын тогтолцоогоо сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн татах талаарх холбогдох мэдээллийг авах боломжтой.

Хугацаа: 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн мягмар гарагт 10-12 цагийн хооронд

Хаана: Санхүүгийн зохицуулах хорооны өргөтгөлийн 3 давхар, “Санхүүгийн хүртээмж танхим”-д

Холбоо барих: Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газар (утас:51-261893, smd@frc.mn)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top