“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ.
Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52.2 ам.доллароос эхлэн дуудаж, 55.7 ам.долларт хэлцэл хийгджээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 23 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 10,265.6 мянган тонн нүүрсийг биржээр борлуулжээ.
Ингээд Онцгой дэглэмийн хугацаанд нийт 2.5 орчим тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн биржээр борлуулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )