БНХАУ-ын дарга Си Жиньпин Хятад улс энх тайвны төлөө Арабын орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа талаар мэдэгдлээ.
Бээжин Арабын орнуудтай урт хугацааны энх тайван, тогтвортой байдлын төлөө хурц асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд бэлэн байгаа аж. Энэ талаар БНХАУ-ын дарга Си Жиньпин Хятад болон Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын 10 дахь уулзалтын нээлтийн ёслолын ажиллагаан дээр хэлжээ.
БНХАУ-ын дарга мөн “2026 онд Хятад улс БНХАУ-Арабын орнуудын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион явуулна гэдгийг мэдэгдэж байгаадаа баяртай байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )