Ши Жинпиний Саудын Араб дахь айлчлал АНУ-д давхар цохилт өгөх үү!

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Саудын Арабын нийслэл Эр Рияд хотноо гурван хоногийн төрийн айлчлал хийхээр буулаа.

Тэрбээр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы урилгаар Хятад, Арабын анхны дээд хэмжээний уулзалтад оролцоно. Уулзалтад Хойд Африк, Ойрх Дорнодын 30 гаруй орны төрийн тэргүүн, тэргүүн бизнесменүүд оролцоно. Айлчлалын үеэр 30 тэрбум орчим ам.долларын гэрээ, хэлцэл байгуулна гэсэн хүлээлттэй байна.

Гэвч айлчлалын гол зорилго нь АНУ-ын бодлогод дургүйцсэн хоёр гүрний удирдлагууд дотносож буйг Вашингтонд харуулах явдал гэж шинжээчид үзэж байна. АНУ Эр Риядын хамгийн том худалдааны түнш байсан үеэс хойш арван жил өнгөрчээ. Харин өдгөө АНУ-ыг Хятад төдийгүй, Энэтхэг, Япон ардаа орхиод байна. АНУ, Саудын Арабын худалдааны эргэлт 2012 онд 76 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 29 тэрбум ам.доллар болж буурчээ. 2021 онд БНХАУ, Арабын ертөнцийн худалдааны нийт эргэлт 330 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Ройтерс агентлаг Мохаммед бин Салман АНУ, Саудын Арабын харилцааны хүнд үед Хятадын тэргүүнийг хүлээн авч, Эр Рияд дэлхийн олон туйлт дэг журмыг сонгож буйг харуулж байна гэж шинжээчийн дүгнэлтийг эш татан бичжээ. Саудын Арабын захирагч эрчим хүчний бодлого, Оросыг тусгаарлахад туслахыг хүссэн Вашингтоны дарамт шахалтыг хүлээн аваагүй.

Өдгөө тэрбээр Ши Жиньпин оролцох дээд хэмжээний уулзалтад Ойрх Дорнод, Хойд Африкийн удирдагчдыг цуглуулж байна гэж өрнөдийн шинжээчид тэмдэглэж байна. Тэдний үзэж буйгаар, энэхүү айлчлалаар Ши Жиньпин Арабын ертөнцийн тэргүүнүүдтэй газрын тосны худалдааг ам.доллароор хийхээс татгалзаж, үндэсний валютаар хийх боломжийг хэлэлцэхээр зорьж байна. Хэрэв тохиролцоонд хүрвэл энэ нь ам.долларт төдийгүй АНУ-ын дэлхийд ноёрхох бодлого, эдийн засгийг “бут ниргэнэ”.

Ши Жиньпиний Саудын Арабд хийж буй айлчлал нь эрин үеийн үйл явдал. Энэ үйл явдал нь газрын тосны үнэтэй холбоотой нөхцөл байдлаас хальсан. Учир нь Эр Рияд хотноо тэрбээр Персийн булангийн орнуудын удирдлагуудтай уулзана. Энд Хятад, Арабын ертөнцийн харилцааны шинэ түүх эхэлнэ. Үнэн хэрэгтээ эрчим хүчний зах зээлд болзлоо тулгадаг АНУ, өрнөдийн ертөнцөд давхар цохилт өгч байна. Энэ айлчлал нь түүхэн шинж чанартай.
 

Саудын Арабын хилээр ороход Ши Жиньпиний онгоцыг Арабын хоёр сөнөөгч онгоц угтан авч, дагалдав.

Саудын Арабын тэнгэрт Хятадын далбааны өнгийг утаагаар дүрслэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(172.58.146.48) 2022 оны 12 сарын 09

Арабууд хүн чанар муутай. Хүнд Америк тэдэнд тусалж хамгаалж байсан. Одоо хятадад цусаа бага багаар соруулсаар нэг мэдхэд боол нь болно.Битгий Америкаас тусламж хүсээрэй дээ.

0  |  0
Баттөмөр(202.55.188.44) 2022 оны 12 сарын 08

Саудын Аравийг өдий зэрэгт АНУ хүргэсэн.Хятадыг дагасан Улс шүүсээ шахуулна.

0  |  0
Хөлбөмбөг (202.55.188.83) 2022 оны 12 сарын 08

Их л сүрхий гүн хүндэтгэлтэй угтаж бн даа

1  |  0
tun zob heljee.(192.82.89.203) 2022 оны 12 сарын 08

dollariin noerholiig abch hyahgui bol amerikuud nogoon tsaasai hevleed l busadiiin byalagiig zvgeer abch bna. zah zeeliin onoloor bol amerik ali ert dampuursan oron ch dee. gadaad or ni 31 trilloin bolood bna. hudaldaanii aldagdal ni 700 terbum dollar shuu. oor uls bol dampuursan da. amerikuud l bolohoor doolar tsaasai hevlej amidaraad bna..

3  |  0
.(64.119.22.1) 2022 оны 12 сарын 08

Зөв нүүдэл

4  |  0
Top