Саудын Арабд болж буй Араб, Хятадын Х бизнес бага хурлын эхний өдөр талууд 10 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд байгуулжээ. Тухайлбал, технологи, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, ашигт малтмал, аялал жуулчлал болон эрүүл мэндийн салбарт 30 гэрээ, хэлэлцээр байгуулсан байна. Бизнес уулзалтад 26 орны 3500 гаруй төлөөлөгчид оролцжээ.
Сүүлийн жилүүдэд БНХАУ, Арабын орнуудын хооронд худалдааны эргэлт ихээхэн нэмэгдэж, нийт 430 тэрбум ам.долларт хүрээд байна. Хятад, Саудын Арабын худалдааны эргэлт 106 тэрбум ам.доллар болжээ. Арабын орнуудад оруулж буй Хятадын шууд хөрөнгө 23 тэрбум ам.долларт хүрчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хятадуудын хөл гар хүрэхгүй газар алга болжээ.2тэрбум гаран хятадуудаа тэжээх аргаа хөгжих аргаа олоод л бх юм.Монголчууд ухаалаг байж ганц хятадуудын гараас гарч ард олноо ажилтай амьдрал нь баян болгоход Монгол хүн хулгай хийж амьдардаггүй л байвал болох гээд бна