Улсын  Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбатыг томилно

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 30

Улсын  Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбатыг томилуулах саналыг өчигдөр /2024.05.29/  УИХ-д хүргүүлсэн.

О.Машбат нь 2021 оны зургаадугаар сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн бодлогын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад ажлаа өгсөн юм.

Прокурорын тухай хууль:

46 дугаар зүйл.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч

  • 46.2.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн түүний орлогчийг Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.
  • 46.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлнэ.
  • 46.5.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.

Мөн 46.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх дараах тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар хугацаанаас өмнө дуусгавар болно:

  • 46.6.1.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон, хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог албан тушаалд нэр дэвшсэн
  • 46.6.2.гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон
  • 46.6.3.эрүүл мэндийн байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон
  • 46.6.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлэх хуулийн зохицуулалттай.

 Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч О.Машбатын намтар:

  • 1981 онд Дорноговь аймагт төрсөн. 43 настай, ам бүл 5.
  • 1998 онд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж,
  • 2002 онд Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж,
  • 2005 онд “Их засаг” их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ.
  • 2005 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар,
  • 2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж эрүүгийн эрх зүйд суурилсан шинжлэх ухааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
  • 2003-2005 онд УИХ-ын Тамгын газарт туслах ажилтнаар,
  • 2008-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн,
  • 2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар,
  • 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор,
  • 2017-2019 онд Нийслэлийн Прокурорын газарт хэлтсийн дарга, ахлах прокуророор,
  • 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокуророор,
  • 2020-2024 онд ЗГХЭГ-т Шадар сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын даргаар,
  • 2024 оны нэгдүгээр сараас Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ахлах прокуророор ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top