Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 31

Германд хоёр настай хүүгийн уран зураг 7000 ам.доллароор зарагджээ. Авьяас билигтэй хүүг “Бяцхан Пикассо” гэж нэрлэсэн байна.

Лоран Шварц хүү уран бүтээлийн замналаа өнгөрсөн онд эхлүүлжээ. Эцэг, эх нь түүнд хувийн урлан нээж өгсөн байна. Хүү бүтээлээ абстракт дүрс, хэлбэрийг заан, үлэг гүрвэл, адуу зэрэг амьтдын дүрстэй хослуулан туурвидаг байна.

Лораны эх нийгмийн сүлжээнд тусдаа аккаунт нээж, хүүгийнхээ бүтээлийг толилуулж эхэлсэн байна. Удалгүй бяцхан Пикассо шүтэн бишрэгчидтэй болж, өдөр ирэх тусам алдаршин, түүний бүтээлүүд зарагдаж эхэлсэн байна. Саяхан түүний зураг дуудлага худалдаагаар 7000 ам.доллароор зарагджээ. Мөн авьяастай хүүгийн бүтээлийн үзэсгэлэнг Нью Йоркийн галерейд зохион байгуулах тухай хэлэлцээ хийж байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top