Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 10

Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.7 хувь, өмнөх оны эцсээс 4.0 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна.

Тавдугаар сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.1 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 7.2 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 8.9 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байжээ.

Тус сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 6.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.3 хувиар, барааны бүлгийн үнэ 5.5 хувиар,үйлчилгээний бүлгийн үнэ 6.5 хувиар өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top