Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид Оросын Холбооны Улсад зургаадугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Санкт-Петербургийн Эдийн Засгийн Чуулга уулзалтад оролцжээ.
Тус чуулганы үеэр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай уулзалт хийж, хоёр улс хоорондын эдийн засаг, худалдааны харилцааны талаар санал солилцсон бөгөөд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах ажил идэвхтэй үр дүнд хүрч буй талаар онцолж, ахиц дэвшлийг цохон тэмдэглэжээ.
Мөн Алексей Оверчук Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд цаашид шаардлагатай туслалцаа үзүүлэх, түүнчлэн Евразийн эдийн засгийн комиссын зөвлөлийн гишүүний хувьд Монгол Улс, ЕАЭЗХ-ын харилцааг нэмэгдүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна, Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Газпром болон Интер РАО компаниудын төлөөлөлтэй уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )