ИНФОГРАФИК: Төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоог дээшлүүлэх чиглэлээрх ЗӨВЛӨМЖ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 10

 

“International Budget Partnership" буюу “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2023 оны дүнг дэлхий даяар танилцуулаад буй. 

Хоёр жил тутамд эрхлэн гаргадаг Төсвийн нээлттэй байдлын ес дэх судалгаанд дэлхийн 125 орныг хамруулсан байгаа юм.

Монгол Улс нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 62 авсан бол олон нийтийн оролцоогоор дөнгөж 19 авсан нь анхаарал татаж байгаа. 

Монгол Улсын төсвийн ил тод байдал, төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоо, төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтүүд өмнөх судалгааны дүнгээс дээшилсэн ч,  иргэдийн оролцооны үзүүлэлт нэн хангалтгүй хэвээр байгааг Нээлттэй нийгэм форумын зүгээс тодотгож байна.

Түүнчлэн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр, төр засгийн холбогдох байгууллагуудад өгсөн  зөвлөмжийг дараах инфографикаар хүргэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top