Банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид олголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 11

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар нэг компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэхийн зэрэгцээ хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх болон үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгохоор, нэг компанид андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохыг зөвшөөрлөө.

Мөн банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх болон банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх энгийн зөвшөөрлийг мөн нэг компанид, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид нэмж олгохоор, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий дөрвөн иргэнд олгохоор тус, тус хэлэлцэн шийдвэрлэв. 

Түүнчлэн хоёр компанийн банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх болон хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сэргээхээр боллоо гэж СЗХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top