Гадаад валютын нөөц өсөж буй ч импортын бүтээгдэхүүний өсөлт өндөр байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 12

Гадаад валютын улсын нөөц 2024 оны дөрөвдүгээр сарын эцсээр 4,985.58 сая ам.доллар болж 5.03%-иар буурсан бол тавдугаар сарын эцсээр 5,183.38 сая ам.доллар болж, өмнөх сараас 3.97%-иар өсжээ.

Гадаад эрэлт таатай, экспорт өндөр байгаа нь валютын цэвэр орох урсгалыг дэмжиж буйг Төв банкны ерөнхийлөгч тодотгосон. 

Үүний үр дүнд гадаад валютын албан нөөц өсөж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байна. Гэхдээ хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт өндөр байгаа. Цаашид дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын нөхцөл байдал төлбөрийн тэнцэлд голлон нөлөөлнө гэдгийг мөн хэлж буй.

Сануулахад, төлбөрийн тэнцлийн урсгал данс 2023 оны эхний гурван сард 315.2 сая ам.долларын  ашигтай байсан бол 2024 оны эхний гурван сард урьдчилсан гүйцэтгэлээр 281.3 сая ам.долларын алдагдалтай гарсан. 

Урсгал данс алдагдалтай гарахад барааны худалдааны импорт нэмэгдэж, барааны худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 485.5 сая ам.доллар буюу 34.6%-иар  буурсан нь голлон нөлөөлсөн байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.1) 2024 оны 06 сарын 12

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
иргэн(66.181.187.252) 2024 оны 06 сарын 12

өөрсдөө юу ч хийж чаддагүй , гадны бренд шүтсэн, гадагшаа мөнгөө урсгасан үхэр монголчууд яана даа яана , байгалийн баялаг маань нэг л өдөр дуусна

1  |  0
songogch(202.9.46.23) 2024 оны 06 сарын 13

АН- н Ч.Сайханбилэгийн Засгийн газар Монгол улсын гадаад валютын нөөцийг 1,04 тэрбум долларт хүртэл цөлмөсөн бол МАН- н ЗГ 5,183 тэрбум доллар болтол нь өсгөж чаджээ. Сонгогчид хэнд нь санал өгөх вэ ?

1  |  0
Top