"Эрдэнэс Монгол” нэгдэл одоо байгаа нөөц боломж, дэд бүтэцдээ тулгуурлан 6 байршилд үйлдвэр технологийн парк байгуулахаар ажиллаж буй аж.
Энэ зорилтын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн паркуудын төлөвлөлтийг хийсэн Жөжяны төлөвлөлт судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар санамж бичиг байгуулжээ.
Ингэснээр, Аж үйлдвэр, технологийн парк болон дэд бүтцийн төлөвлөлтийн чиглэлээр хамтрах, туршлага судлах, ҮТП-ийг хөгжүүлэх хамтарсан судалгаа хийх, Аж үйлдвэрийн паркуудад ажиллах хүний нөөцийг чадавхжуулах, Төслүүдээ БНХАУ-ын хөрөнгө оруулагчид болон банк, санхүүгийн байгууллагад танилцуулах чиглэлд хамтрах юм байна.
Манай улсын үсрэнгүй хөгжлийн гарц бол үйлдвэрлэл технологийн паркуудаар дамжуулж, уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн шатанд боловсруулах. Тиймээс энэхүү зорилтыг бодит ажил болгохоор “Эрдэнэс Монгол” нэгдэл бүх шатанд хамтын ажиллагааг өргөжүүлж байна хэмээн тус компанийн зүгээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )