Ховд аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймгийн Цагдаагийн газартай хамтран Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгажээ.
Тодруулбал, хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх өрөө, ариун цэврийн өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглосон уг хуулийн заалтыг аймгийн төв Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан байна.
Шалгалтаар 40 орчим газрын үйл ажиллагаатай танилцахад, нэр бүхий 14 газрын зочид буудлын болон караокены өрөөнд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан байсан нь илэрчээ.
Тиймээс Ховд аймгийн прокурорын газраас хүний эрхийг хамгаалах, илэрсэн зөрчлийг арилгуулахаар тухайн газруудад прокурорын мэдэгдэл хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт хийсэн байна.
Сэтгэгдэл ( 8 )
Baih yostoi sh dee. Olon niitiin gazar haraa hyanalt undur baih yostoi
Химийн хүрээлэнгийн 00-д камер байхыг харсан
Narantuuliin hoino, haldvartiin hajuud baidag Bozzolo geed delgvvriin emegtei tasgiin huvtsas solih oroond camer bdg yum bilee....anhaarna bizdee\n
Караоке ч яах вэ. Зочид буудал хувцас солих өрөөнд тавьна гэхээр яаж бодсон эрүүл сэтгэхүйтэй хүний үйлдэл биш
Гаж донтнууд ажилладаг газарууд
Хотын бүх караокенууд камертай байдаг ш дээ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
ANUSDI XUCHINDUULI80955877