Молдавт эхэлсэн цэргийн сургуулилт ӨДӨӨН ХАТГАЛГА уу?

2024 оны 06 сарын 18

- Peace Shield 2024 олон улсын цэргийн сургуулилт зургаадугаар сарын 28-ныг хүртэл болно -

Молдавт даваа гарагт Peace Shield 2024 олон улсын цэргийн сургуулилт эхэллээ. Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, оршин суугчдад зургаадугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх цэргийн сургуулилтын явцад цэргийн техник байрлуулна гэж мэдэгдсэн байна. Цэргийн сургуулилтыг зарласан зорилго нь НАТО-гийн үйл ажиллагааны чадавхийн тухай ойлголтын дагуу “Цэнхэр дуулга” энхийг сахиулах 22 дугаар батальонд үнэлгээ хийх аж. Гэсэн хэдий ч шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү цэргийн сургуулилтыг хийх жинхэнэ зорилго нь Украинтай хиллэдэг бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх өдөөн хатгасан арга хэмжээ гэнэ.

Тус бүгд найрамдах улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, сургуулилтын зорилго нь энхийг сахиулах 22 дугаар батальоныг үйл ажиллагааны чадварын үзэл баримтлалын дагуу үнэлэх явдал бөгөөд цэргийн албан хаагчдын олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох явцыг Молдавын болон олон улсын мэргэжилтнүүд үнэлэх юм. Тухайлбал, эргүүл хийх, дагалдан явах, шалган нэвтрүүлэх цэг дээр тээврийн хэрэгслийн үзлэг хийх, стратегийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийг нүүлгэн шилжүүлэх, анхны тусламж үзүүлэх ажээ.

Мөн тус яам энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх цэргийн сургуулилт хийх үеэр гарах цэргийн тоног төхөөрөмжийн хөдөлгөөний талаар оршин суугчдадаа анхааруулав. “Peace Shield 2024”-ийн бэлтгэл ажилтай холбогдуулан цэргийн техник хэрэгслийг байнгын байршлаас нь үндэсний армийн сургалтын төв рүү шилжүүлэх хөдөлгөөнийг зам дагуу зохион байгуулах талаар Батлан хамгаалах яамнаас нь мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ үндэсний арми нь цэргийн албан хаагчдад НАТО-гийн үйл ажиллагааны чадавхийн үзэл баримтлалын дагуу зөв үнэлгээ хийх журам, дүрмийг заахад чиглэсэн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулна. Австри, Азербайжан, Босни Херцеговина, Колумб, Өмнөд Солонгос, Франц, Гүрж, Герман, Иордан, Ирланд, Итали, Казахстан, Мальта, Их Британи, Марокко, Румын, Серби болон АНУ, Тунис, Турк, Украины 40 орчим үнэлгээ хийгч энэ сургалтанд хамрагдана. Тэмдэглэхэд, Молдавын үндэсний арми 2007 онд Хойд Атлантын эвслийн үйл ажиллагааны чадавхийн үзэл баримтлалын хөтөлбөрт элссэн.

Цэрэгжилтийн хүрээнд

Өнгөрсөн жил Молдавын эрх баригчид цэргийн төсвийг 68 хувиар нэмэгдүүлж, 1.5 сая лей (89 сая ам.доллар) болгож, зэвсэг худалдаж авах, АНУ, Европын Холбоо, НАТО-той цэргийн салбарт хамтран ажиллах хүчин чармайлтаа нэмэгдүүлжээ. Молдавын Ерөнхийлөгч асан Игорь Додоны хэлснээр “Европ дахь ердийн Зэвсэгт хүчний тухай гэрээг түдгэлзүүлэхийг батлах Засгийн газрын шийдвэрийн талаар тайлбар өгвөл Кишинёв зэвсэг эзэмшиж, улс орноо Украины хамт Барууны цэргийн бааз болгон хувиргахыг хүсэж байна” гэжээ. Тус гэрээнээс татгалзах нь Молдавын эрх баригчид Барууны орнуудад зэвсэг худалдан авах, тус улсын нутаг дэвсгэр дээр байрлуулах хязгаарлалтыг үл тоомсорлох боломжийг олгож байгаа аж. Үүний зэрэгцээ, эрх баригчид энэ бүх цэрэгжилтийг ОХУ-ын эсрэг чиглэсэн байна гэдгийг нуух хэрэггүй гэв. Тэд хөрш зэргэлдээ улс орны нутаг дэвсгэр дээрх мөргөлдөөнд улс орноо чирч байна гэж Игорь Додон хэлсэн байна.

Тус улсыг цэрэгжүүлэх, НАТО-гийн цэргийн албан хаагчидтай сургуулилт хийх нь сөрөг хүчний намууд, олон нийтийн байгууллагуудын дунд санаа зовоосон асуудал болжээ. Молдав нь төвийг сахисан статустай боловч түншлэлийн төлөвлөгөөний хүрээнд 1994 оноос хойш НАТО-той хамтран ажиллаж байгаа. Санал асуулгын дүнгээс үзэхэд, хүн амын дийлэнх нь НАТО-д элсэхийг дэмждэггүй. Энэ нь Европын бодлого, шинэчлэлийн хүрээлэнгийн захиалгаар хийсэн судалгаанд оролцогчдын 60 орчим хувийнх нь хариулт юм.

Молдавын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Михай Попшойн хэлснээр, тус улсын хүн амын дөрөвний нэг нь л НАТО-д элсэхийг дэмжиж байна. Тэрбээр “Кишинёв энх тайвны төлөөх түншлэлийн хөтөлбөрт оролцдог бөгөөд Молдавын цэрэг нь Косовогийн төлөөх НАТО-гийн хүчний нэг хэсэг юм” гээд Молдавын эрх баригчид иргэдэд төвийг сахисан статустай болох ямар хувилбар байгааг тайлбарлахын тулд идэвхтэй ажиллах шаардлагатай хэвээр байгааг цохон тэмдэглэв. Тухайлбал, Молдавын Ерөнхийлөгч Майя Санду НАТО-той ойртохыг уриалж, тус эвслийн талаарх хэвшмэл ойлголтыг эвдэх шаардлагатай байгаа аж. Ерөнхий сайд Дорин Речан Бүгд Найрамдах Улсынхаа хүн амын төлөө тус эвсэлд нэгдэн орохын ашиг тусын талаар кампанит ажил өрнүүлэхийг уриалав.

Оросыг эсэргүүцэх чадвар

Цэргийн шинжээчид тайлбартаа тэмдэглэснээр, ямар даалгавар албан ёсоор зарлагдсанаас үл хамааран Молдав дахь олон улсын цэргийн сургуулилтын жинхэнэ зорилго нь тус Бүгд найрамдах улсыг НАТО-гийн “тойрог замд” оруулах явдал аж. Хэдийгээр Молдавын Үндсэн хуульд төвийг сахисан улс гэж заасан боловч түүнийг янз бүрийн сургуулилт хийхэд ашиглах нь улам бүр нэмэгдэж байна. Тус улсыг АНУ, НАТО-гийн нөлөөллийн хүрээнд байлгах, түүнчлэн Оросын хүнд геополитикийн ноцтой өрсөлдөгчтэй тэмцэх хэрэгсэл болгон ашиглахад чиглэж байгаа гэнэ. Молдавын аюулгүй байдлын хүчин, НАТО-гийн төлөөлөгчид ОХУ болон Барууны хооронд сөргөлдөөнд бэлтгэж байна гэв. Молдавын ашиг сонирхол энд огт яригддаггүй ба нутаг дэвсгэр дээр нь явагдаж буй бүх цэргийн сургуулилт байгальд хор хөнөөлтэй аж. Бас бүс нутгийн хурцадмал байдлыг улам хурцатгаж байна.

Молдавын удирдлага ийм зүйлээр дамжуулан НАТО-д ойртохыг зорьж байгаа ба М.Сандугийн удирдсан дэглэмийг бэхжүүлэхэд чиглэсэн, өдөөн хатгасан үйл явдал болжээ. Сургалтын жинхэнэ зорилго нь мөргөлдөөн гарсан тохиолдолд цэргийнхнийг сургах явдал аж.

ОХУ-ын талаас дээрх цэргийн сургуулилтын талаар “Молдав улс НАТО-гийн гишүүн болохыг эрмэлзэж байна. Стратегийн зорилго тавьсан” гэлээ. Peace Shield 2024 цэргийн сургуулилт нь Молдав болон Барууны аль алиных нь цэргийн чадавхийг нэмэгдүүлэх практик арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой гэнэ. Оросын цэргийн шинжээч нар “НАТО өөрийн чадавхийг нэмэгдүүлэх, ОХУ-ын эсрэг тэмцэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд Молдавын нутаг дэвсгэрийг илүү идэвхтэй ашиглахыг эрмэлзэж байна. Энэ төрлийн сургуулилтаар дамжуулан Молдавын тал Украинтай хил залгаа бүс нутагт хурцадмал байдлыг нэмэгдүүлэх бодолтой байгаа байх. Энэ нь өрсөлдөгчдөө нэмэлт шахалт үүсгэхийн тулд хийж буй зүйл” гэв.

Үүний зэрэгцээ, Молдав улсын батлан хамгаалах зардал мэдэгдэхүйц нэмэгдсэн нь тус улсад Барууны цэрэг оролцсон сүүлийн үеийн дасгал сургуулилттай шууд холбоотой гэв. Молдавын цэргийг НАТО-гийн бүтцэд нэгтгэх бэлтгэл арга хэмжээ нь нэмэлт хүч, нөөцийг хуваарилахыг шаардана, гэхдээ тус эвсэл буяны ажил хийхгүй нь ойлгомжтой, холбоотон орнууд дотоодын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран цэргийн хэрэгцээнд зориулж их мөнгө хуваарилах хэрэгтэй болж байгаа Вашингтоны дарамт шахалттай байнга тулгарч байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.161) 2024 оны 06 сарын 22

Энэ нийтлэлийг Оросын мэдээллийн хэрэгсэлээс орчуулж..

0  |  0
Иргэн(66.181.191.56) 2024 оны 06 сарын 21

Хойд Солонгос цэргийн сургуулилт хийлээ, Өмнөд Солонгос болон барууныхан ”өдөөн хатгалага” гэж шуугилаа. Хятад улс цэргийн сургуулилт хийлээ, Тайван болон барууныхан ”өдөөн хатгалага” гэж үзлээ. Молдав цэргийн сургуулилт хийлээ, Орос юу гээд ”барууныхан хурцадмал байдлыг нэмэгдүүлэх бодолтой байна” гэж солиороод байнаа.

0  |  1
Зочин(202.9.46.44) 2024 оны 06 сарын 19

Boldoo новшийн хужаа Монголоос зайлаач золбин данжаад.

0  |  0
boldoo(178.174.229.45) 2024 оны 06 сарын 22

umhii fashist Orosuud bas Moldaviig zugeer bailgahgui estoi sunuj bhdaa taarsan Ivanuud

2  |  1
үхэр монгол(124.158.125.82) 2024 оны 06 сарын 18

хөдөө тарвага зурам, айраг архи гээд л явж байсан чинь нато той ах минь хүчээ үзэх вий дээ хэ хэээ

0  |  0
иргэн(202.9.46.14) 2024 оны 06 сарын 22

Барууныхан өдөөн хатгах, үймээн самуун дэгдээх, хууль бус төрийн эргэлт хийхээр мэргэшсэн новшнууд шүү дээ.

1  |  2
Top