Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэлхийн алтны зөвлөлийн хуралдаанд оролцож, Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкуудын хамтаар “Лондонгийн зарчмууд” багц зарчимд гарын үсэг зуржээ.
Дэлхийн алтны зөвлөлөөс баталсан энэхүү зарчмууд нь төв банкуудын бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгож, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд оруулахад туслах зорилготой юм.
Дөрвөн улсын Төв банк нь “Лондонгийн зарчмууд” баримт бичигт гарын үсэг зурснаар худалдан авах алтны эх үүсвэрийг илүү хариуцлагатайгаар хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )