Телевизүүдийн далд сурталчилгааны шинж агуулсан мэдээлэлд МАН 52%-иар тэргүүлж, АН 12%-иар удаалжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 20

УИХ-ын 2024 оны сонгуулийн үйл явцад хийж буй ажиглалт, мониторингийн явцын талаар Нээлттэй нийгэм форумаас  мэдээлэл хийлээ. 

"Глоб Интернэшнл төв" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Онон дараах мэдээллийг өглөө. 

"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Глоб интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Мониторингийн зорилго нь УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторингд  МҮОНТ, ТV9, Монгол TV, NТV, Eagle news гэсэн 5 телевизийг хамруулжээ. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн болон MMCG судалгааны байгууллагын гаргасан мониторингд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх албан ёсны эрхтэй зэрэг шалгуурыг үндэслэлээ.

Зургаадугаар сарын 10-26-ныг дуустал үргэлжлэх 3 үечлэлээр хийгдэж буй судалгааны нэгдүгээр үе буюу зургаадугаар сарын 10-16-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн мониторингийн урьдчилсан дүнг танилцуулж байна.

Нэгдүгээр үе буюу зургаадугаар  сарын 10-16-ны  өдрүүдийн дүн

Судалгааны хугацаанд 5 телевизийн 1450 цаг 51 минут 41 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 14% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.

МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 19%-ийг МАН, 16%-ийг ХҮН нам эзэлсэн бол АН, ИХН-д адил тэнцүү 12%-тай тэнцэх цаг оногджээ.

Харин 5 телевизийн  дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 31%-ийг эзэлсэн нь давамгай байна. МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрийн талаас илүү буюу 52%-ийг МАН дангаараа эзэлжээ. Харин ХҮН нам 17%-ийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ дээр 5% гарсан бол арилжааны телевизүүдэд 1%-иас хэтэрсэнгүй.

Нийт 5 телевизийн дунджаар төвийг сахисан мэдээлэл 44% байна.  МҮОНТ-ийн нам, эвсэл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн 91% нь төвийг сахисан хандлагатай байсан бол сөрөг мэдээлэл 15% байна. Арилжааны сувгийн хувьд TV9 телевизийн мэдээллийн 86% нь эерэг хандлагатай, Монгол TV телевизийн мэдээллийн 76% байна. Сөрөг өнгө аястай мэдээлэл мөн л ТV9 телевизэд 8% хүрсэн нь бусдаасаа өндөр байна.

МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн хэмжээ өсөж 56%-д хүрсэн нь   сайшаалтай юм. Харин арилжааны телевизүүдийн далд сурталчилгаа 6-28%-ийг эзэлж байна.

Телевизүүдийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэлд МАН 52%-иар тэргүүлж байгаа бол АН 12%-иар удаалж байна.

Телевизүүд сонгуулийн хуулийн цагийн хязгаарлалтыг чанд баримталж байгаа нь мониторингоор харагдаж байна. Сонгуулийн тухай хуулийн  46.6 /60 минут/, 46.7 /15 минут/-д заасныг зөрчсөн тохиолдол илэрсэнгүй.

Сонгуулийн тухай хуулийн 46.2, 46.17 дахь заалтыг үндэс болгон мэтгэлцээн зохион байгуулах, сонгогчдын боловсролд зориулсан хараат бус сэтгүүл зүйн бүтээл бэлтгэн нэвтрүүлж буй нь сайшаалтай боловч зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2024 оны 06 сарын 20

ARDIIN NAM GJ MUU ERIIN HAR ENERGITEI NAM BNAA

0  |  0
Зангараг(139.5.217.155) 2024 оны 06 сарын 20

Коммунистуудын боолчлолд орсон тв үүд эмгэнэлтэй.

0  |  0
S(66.181.177.233) 2024 оны 06 сарын 20

ANUSDI80955877

0  |  0
тт(66.181.168.82) 2024 оны 06 сарын 20

энэ тв үүдийн мэтгэлцээн гэж дээ. яг хуучны арга барилаасаа салаагүй нэг хэвийн уйтгартай ярилулага хэлуэртэй. харин шинэ тв болохтэнгэр тв хандлага нь өөр байлаа

0  |  0
Top