Сонгуулийн дараах ИНФЛЯЦЫН ТӨСӨӨЛӨЛ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 21

Монголбанкнаас шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгааг 2024 оны тавдугаар  сарын 20-ноос зургаадугаар  сарын 3-ны өдрүүдийн хооронд банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар, судалгааны байгууллагуудын нийт 20 судлаачдын дунд явуулж, судалгааны үр дүнг нэгтгэн танилцуулаад байна. 

Судалгааны дүнгээс инфляцын талаарх шинжээчдийн төсөөллийг хүргэе. 

2024 оны I  улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 6.1% болж буурсан. Энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 2.4 нэгж хувиар доогуур гарсан байна. Шинжээчид 2024 оны II улиралд инфляц 6.8%, жилийн дараа 7.6% болно гэж таамаглаж байна.  


Шинжээчдийн инфляцын таамаглалын тархалтыг авч үзвэл 2024 оны II улиралд инфляц 6.0-6.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 36.2%-тай байна. Өмнөх улирлын судалгаагаар 2024 оны II улиралд инфляц 8.0-8.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 26.4% гэж таамаглаж байжээ.  



Энэ удаагийн инфляцын таамаглалын үр дүнг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад буурсан хэдий ч цаашид бага зэрэг өсөх хандлагатай байна. 

Шинжээчид 2024 оны II улирлын инфляцыг өмнөх улирлын судалгаагаар 8.8% гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 6.8% гэж  таамаглажээ. 



Инфляцын таамаглалыг тоон хариултын дунджаас гадна тоон хариултын медиан болон таамаглалын тархалтын дундаж утгаар тооцон үзэхэд дундажтай ойролцоо түвшинд буюу 6.67.1% орчимд байна. 



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top