Эдийн засгийн өсөлтийн талаарх ШИНЖЭЭЧДИЙН ТААМАГ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 25

Банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар, судалгааны байгууллагуудын нийт 20 судлаачийг хамруулсан шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгааг Монголбанкнаас  2024 оны тавдугаар  сарын 20-ноос зургаадугаар сарын 3-ны өдрүүдийн хооронд хийж,  судалгааны үр дүнг нэгтгэн танилцуулаад байна. 

Судалгааны дүнгээс эдийн засгийн өсөлтийн  талаарх шинжээчдийн төсөөллийг хүргэе. 

2024 оны нэгдүгээр  улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 7.8% гарсан.  Энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалын дунджаас 1.0 нэгж хувиар өндөр гаржээ.  Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2024 оны хоёрдугаар улиралд 7.0%, 2025 оны нэгдүгээр улиралд 6.6% гэж таамаглаж байна. 



Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалын тархалтыг авч үзвэл 2024 оны хоёрдугаар  улиралд 7.0-7.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 29.9% байна. Өмнөх улирлын судалгаагаар 2024 оны хоёрдугаар  улиралд өсөлт 6.0-6.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 25.2% гэж таамаглаж байжээ. 



Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад өсөх хандлага ажиглагдаж байна. Шинжээчид 2024 оны хоёрдугаар улирлын бодит ДНБ-ий жилийн өсөлтийг өмнөх улирлын судалгаагаар 6.6%-д хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 7.0% байна гэж таамаглажээ.  



Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг тоон хариултын медиан болон таамаглалын тархалтын дундаж утгаар тооцон үзэхэд дундажтай ойролцоо түвшинд буюу 6.6-7.0% орчимд байна.  


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top