Үндэслэлгүйгээр торгуульсан иргэдэд мөнгийг нь буцааж олгоно

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 26

Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүйгээр оногдуулсан шийтгэлийг прокурорын дүгнэлтээр хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх чиглэлээр арга хэмжээ авч ажиллажээ.
 
Тодруулбал, 2023 онд тус прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 84 байгууллагын албан тушаалтан зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж шийтгэл оногдуулсан 113 шийдвэрт дүгнэлт бичиж дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэн, 88 шийдвэрийг зөвтгүүлсэн байна.

Үүний үр дүнд 29 шийдвэрт өөрчлөлт оруулж, 59 шийдвэрийг хүчингүй болгож, 52 хүн, 7 хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр оногдуулсан 90,4 сая төгрөгийн торгуулийн мөнгийг прокурорын дүгнэлтээр  буцаан олгуулахаар болжээ.

Харин 2024 оны тавдугаар сарын байдлаар 5 шийдвэрийг зөвтгүүлж, 4 хүн, 3 хуулийн этгээдэд 106,4 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан 7 шийдвэрийг хүчингүй болгуулсан байна. 

Нийслэлийн прокурорын газраас энэ оны 6 сард шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, торгуулсан иргэдийн мөнгийг буцаасан эсэхийг шалгахад, эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдэд Төрийн сангийн данснаас буцаалтыг бүрэн шилжүүлж дуусаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Тиймээс зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 12 байгууллагад шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, иргэдийн мөнгийг буцаан олгох ажиллагааг эрчимжүүлж ажиллах талаар албан бичиг хүргүүлж, биелэлтийг эргэж тооцохоор болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.176.235) 2024 оны 06 сарын 26

Яагаад хүнийг үндэслэлгүйгээр торгож байгаа юм бэ? Хүнийг дээдлэх, хүний үнэ цэнийг мэддэг үү коммунист Засгийн газар, коммунист намын тэргүүн ОюунЭрдэнээ. Өөрсдийнхөө тарьсан булхай луйврыг илчилсэн дүрд тоглож ямар ч хариуцлага хүлээхгүй байгаагаа ажил хийсэн гэж сурталддаг чинь ямар учиртай юм бэ?

0  |  0
Top