Гадаад валютын улсын нөөц 2024 оны тавдугаар сарын эцсээр 5,183.38 сая ам.доллар байсан бол зургаадугаар сарын эцсээр 4,838.80 сая ам.доллар болж, сарын өмнөхөөс 2.94 хувиар буурчээ.
Харин оны эхнээс 1.68 хувиар буурсан, жилийн өмнөхөөс 24.17 хувиар өссөн дүн юм.
Гадаад эрэлт таатай, экспорт өндөр байгаа нь валютын цэвэр орох урсгалыг дэмжиж буйг Төв банкны ерөнхийлөгч тодотгосон.
Үүний үр дүнд гадаад валютын албан нөөц өсөж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байна. Гэхдээ хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт өндөр байгаа. Цаашид дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын нөхцөл байдал төлбөрийн тэнцэлд голлон нөлөөлнө гэдгийг мөн хэлж буй.
Сэтгэгдэл ( 0 )