11 дэх удаагийн Монголын Эдийн Засгийн Форум арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ,
"Сонгогчдын санал гээгдэхгүй байх ардчиллын суурь зарчимд үндэслэж, мөрийн хөтөлбөрт тусгасан заалтуудыг нэгтгэн Засгийн газрын 4 жилийн эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр парламентад хамгийн өндөр суудал авсан МАН, АН, ХҮН намууд нэгдэн Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тухай санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурна.
Энэхүү баримт бичигт эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, эдийн засгийн хүртээмжийг дээшлүүлэхийн тулд төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа 2 дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, Нийслэл хотын төвөөс нисэх буудал хүрсэн тойрог дэд бүтцийг чиглүүлэх, мэдээллийн технологи, инновац, дэвшилтэд ногоон шилжилтийг салбар бүхэнд цаг алдалгүй хийх, орон сууцжуулалтын томоохон бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон чухал асуудлууд тусгагдсан болно.
Шинээр байгуулагдаж буй Засгийн Газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг мөн хэлье" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
олон юм хуцах яахав зоригын алуурчдыг л барьж шоронд хийгээдэх илэрсэн хэрэг шдээ. барих л үлдээд байна! ингэж чадвал улс орон тэртээ тэргүй хөгжинө!