Импорт өмнөх оны мөн үеэс $1.1 тэрбумаар өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 09

Монгол Улс энэ оны эхний хагас жилд импортоор нийт 5378.4 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 1104.8 сая ам.доллараар буюу 25.9 хувиар өссөн байна. 

Импортоор нийлүүлэгдсэн барааны 95.9 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.02 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна. 

Манай улс дэлхийн 147 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 40.6 хувь, ОХУ-д 25.3 хувь,    Японд 9.6 хувь, БНСУ-д 4.1 хувь,  АНУ-д 3.6  хувь, ХБНГУ-д 2.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 85.3 хувийг эзэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top