Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.1 хувь, өмнөх оны эцсээс 4.3 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.
Зургаадугаар сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 6.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 7.4 хувь, Хангайнтбүсэд хүнсний бүлгийн үнэ 6.9 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
Тус сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 4.8 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.2 хувиар, барааны бүлгийн үнэ 4.6 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувиар өсжээ.
Инфляцын түвшин 2023 оны зургаадугаар сард 10.6 хувь гарсан бол 2024 оны зургаадугаар сард 5. 1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.5 нэгж хувиар буурчээ.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (37.3%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3. 2 нэгж хувиар (62.7%) тус тус нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )