Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, “Тэрбум мод сан” хамтран санхүүгийн зах зээлийн өсөлтийн бэлгэдэл бухын хөшөөг сүндэрлүүлж, нээлт хийлээ.
Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн томоохон бүсүүдэд хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтын бэлгэдэл болгон бухын дүрслэлийг хэрэглэдэг нь нэгэн соёл болсон. Энэ жишгээр Монголын санхүүгийн зах зээлийн бэлгэдэл болгон бухын дүрслэлийг өөрийн орны онцлог, ёс бэлгэдлийг шингээн урлалаа. Зохиомжийн хувьд бодит дүрслэлээс эрс ялгагдах, эрчилсэн хүчтэй хөдөлгөөнийг хагас дугуй хэлбэрт зохиомжилсон бөгөөд энэ нь санхүүгийн зах зээлийн зүй тогтол, тойрог, эргэлдэх, өсөж нэмэгдэх агуулгыг гүн шингээж өгчээ.
Хөшөөний нээлтийн ёслолд Монголбанк, Монголын банкны холбоо, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд, арилжааны банкуудын төлөөлөл оролцов.
Энэхүү бүтээл Монгол Улсын гал голомт нийслэл хотод өнгө үзэмж нэмж, жуулчдын очих цэг болохоос гадна иргэдэд аз жаргалтай, байгалийн тайвшралыг мэдрүүлэхэд ач холбогдолтой.
Сэтгэгдэл ( 8 )
This is to inform the general public that Adity apradhan medical\nhospital is seriously and urgently looking for healthy kidney donors\nwho are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD\nplease interested donors should contact our email:\n”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwe promise you maximum satisfaction.\n
This is to inform the general public that Adity apradhan medical\nhospital is seriously and urgently looking for healthy kidney donors\nwho are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD\nplease interested donors should contact our email:\n”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwe promise you maximum satisfaction.\n
ГАЗАР САЙГҮЙ ХЭВТЭЖ БАЙДАГ БУХЫГ ҮЗЭХ ГЭЖ ЖУУЛЧИД ОЧИХГҮЙ. ХАРИН ДЭЛХИЙД ГАНЦХАН МАЗААЛАЙН ХӨШӨӨ БАЙСАН БОЛ \n ҮЗЭХЭЭР ОЧИХСОН
барууны орнуудын бэлэг тэмдэг болсон зөвхөн мөнгө бас дахин мөнгө гэсэн утгатай хөшөөг шүтээж байгаа нь ард иргэдээ мөнгөний төлөө боол мэт ажил гэсэн агаар нэг санаа илэрхийлж буй бус уу???
Chotgorshig yiml hiih yum,teriigni darga narni goyo gedl harm bdg,rrji nudni harani asuudaltail bgd BH boltoi boltoi
хоосон газар ямар юмны тайвшрал өгөх вэ худлаа магтах юмаа олж ядаж дээ
YAMAR MUUHAI HIISEN ED BE . HUN AIHAAR MUUHAI YUM
Монгол банк төсвөөс мөнгө гаргажээ. Банкууд хэзээ ч эргэж ашгаа өгөхгүй юманд мөнгө гаргахгүй. МБ ны захирал гэж нэг хүн солигддоггүй юм байх даа