Төгрөгийн хадгаламж ₮5.2 их наядаар өсөж, валютынх ₮594.6 тэрбумаар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 21

Mөнгөний нийлүүлэлт 2024 оны зургаадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.0 их наяд төгрөг буюу 31.7%-иар өсжээ.

Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 5.2 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.3  их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.    

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө зургаадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 113.3 тэрбум төгрөг буюу 9.3%-иар,  өмнөх оны мөн үеэс 239.7  тэрбум төгрөг буюу 21.8%-иар  өсжээ.

Төгрөгийн хадгаламж зургаадугаар сарын эцэст 19.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 762.3  тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.2  их наяд төгрөг буюу 36.2%-иар өсжээ.

Төгрөгийн хадгаламжийн 16.7 их наяд төгрөг буюу 85.5% нь иргэдийн хадгаламж,  2.8 их наяд төгрөг буюу 14.5% нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 232.2  тэрбум төгрөг буюу 5.3%-иар өсөж, өмнөх оны мөн үеэс 594.6  тэрбум төгрөг буюу 11.4%-иар буурчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.183) 2024 оны 07 сарын 19

This is to inform the general public that Adity apradhan medical\nhospital is seriously and urgently looking for healthy kidney donors\nwho are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD\nplease interested donors should contact our email:\n”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwe promise you maximum satisfaction.\n

0  |  0
Top