Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Хөдөө Аж Ахуйн Бирж” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, дараах үүрэг чиглэлийг өглөө.
Хөдөө аж ахуйн бирж нь бүрэн цахимжих шаардлагатай ба одоо байгаа системүүдийг өргөжүүлэх, сайжруулах, бусад хөдөө аж ахуйн салбарын системүүдтэй холбох, уялдаатай ажиллах боломжийг бий болгох, малчид, хоршоод, тариаланч, оролцогчдын хэрэглээнд нэвтрүүлэх;
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн нэгдсэн нээлттэй мэдээллийн санг бий болгох;
Биржийн оролцогчийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд шинэ хоршоо хөдөлгөөнөөр үүссэн хоршоодыг бүртгэлжүүлэх, биржийн байнгын бус гишүүн болгох, түүхий эдийн төлөвлөлтийг хийх, арилжаанд хэрхэн оролцох, агуулах бүртгэл гэх мэт сургалтуудад хамруулах төлөвлөгөөг гарган ажиллах;
Биржээр арилжих жагсаалтад орсон бараа, түүхий эдийн арилжааг идэвхжүүлж, шинээр арилжаалах боломжтой бараа, түүхий эдийн нэр төрлийг нэмэгдүүлэн зах зээлийг өргөжүүлэх. 2023 оны хувьд улаан буудайн туршилт арилжааг эхлүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулалттайгаар хийх;
Амьд малын төвлөрсөн захыг боломжит бүсэд байгуулах судалгааг хийн танилцуулах, түүн дээр үндэслэн ажлыг зохион байгуулалт, үе шаттайгаар эхлүүлэх гэсэн үүрэг чиглэл өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Мал эмнэлгийн газар гэж дампуурсан газар нэг байнаа