Нутаг буцаж буй Себастиен Сүрүн монголчуудын талаар сайхан сэтгэгдэлтэй байдгаа илэрхийллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, бүр мөсөн нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. 

Элчин сайд Себастиен Сүрүн Монгол Францын өнө эртний түүхэн харилцааг бататгаж, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалыг амжилттай зохион байгуулах ажилд өндөр хувь нэмэр оруулахын зэрэгцээ, Монгол, Францын Онцгой эрхт түншлэлийн харилцааг өргөжүүлж, "Стратегийн түншлэл"-д хүргэх ажлын эхлэлийг тавьж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж хүчин чармайлт гаргаж ажилласанд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ. 

Тэрбээр Монгол Улсад суух Элчин сайдаар ажилласан хугацаандаа монголчуудтай нягт хамтран ажиллаж, Улаанбаатар хот, монголчуудын талаар сайхан сэтгэгдэлтэй байдгаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top