АНУ руу шууд нислэг хийх асуудлаар дэд сайд Полли Троттенбергтэй уулзжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 31

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Тээврийн дэд сайд Полли Троттенберг тэргүүтэй төлөөлөгчидтэй энэ сарын 22-ны өдөр  уулзжээ. 

Уулзалтаар өнгөрсөн жилийн  наймдугаар сард гарын үсэг зурж байгуулагдсан Агаарын тээврийн “Open Sky” хэлэлцээр, түүний үр дүнд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бий болсонтой холбогдуулан талууд хоёр улсын стратегийн түншлэлийн хамгийн чухал бүрдэл хэсэг болгож шууд нислэг яаралтай эхлүүлэх, түүний бэлтгэл ажлыг эрчимжүүлж, тээврийг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцжээ. 

Мөн Америкийн Нэгдсэн Улсын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-аас хийгдэх Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны аудит (IASA)-д хамрагдах товыг ирэх жилийн эхний хагасд хийгдэхээр тогтоох асуудлыг хөндөж санал солилцсон байна. 

Хоёр улсын хооронд шууд нислэг эхэлснээр улс төр-нийгэм, нийгэм-эдийн засаг, иргэд хоорондын харилцаа улам өргөжин тэлэх ихээхэн ач холбогдолтойг талууд онцолжээ.

АНУ-ын Тээврийн дэд сайд Полли Троттенбергийн зүгээс Монгол, Америкийн хооронд шууд нислэг эхлүүлэх талаарх Монголын талаас авч хэрэгжүүлж буй алхам, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.212.116.175) 2024 оны 07 сарын 31

Элбэгдорж, Сайханбилэг мэтийн оргон зайлсан хүмүүсийг олж авчрах эрх зүйн орчинтой болох хэрэгтэй.

0  |  0
Иргэн(202.131.238.226) 2024 оны 07 сарын 31

Бямбацогт ЗТХ-ийн сайд байхдаа 2024 оны 2-р улирлаас АНУ руу шууд нислэг хийнэ гээд л сүржин мэдэгдэл хийж байж билээ. Манай улсын төрийн байгууллагуудын ажил үнэхээр дампуу юм аа

1  |  0
Чааваас(64.31.33.154) 2024 оны 07 сарын 31

2023 онд гэсэн, 2024 онд болж хойшилсон. Одоо бүр 2025 онд болгож хойшлууллаа. Яасан урагшгүй, бүтэлгүй туучийнууд вэ. Арай чадвартай, сэтгэлтэй хүмүүс тавьж наад бугууддаа сольж сэлгээч ээ

0  |  0
Top