Артист Гинжин, Mrs'M нарын хамтарсан "Энэ мөч" тоглолтын талаар мэдээлэл өглөө.
Наймдугаар сарын 17-нд болох реппер Гинжин, Mrs.M нарын хамтарсан “Энэ мөч“ тоглолт олон хэсгээс бүрдсэн, зочин артистуудтай, өвөрмөц шийдэл бүхий байх юм. Зочин артистуудын хувьд хоёр уран бүтээлчтэй хамтран дуулсан дуучдыг оролцуулж, эхлээд зочин уран бүтээлчид нь дуулдаг бусад тоглолтоос ялгаатай болно гэв. Таван хэсэг бүхий "Энэ мөч" тоглолтын гол уран бүтээлчид болох Гинжин, Mrs'M нар тоглолтын бүх хэсэгт дуулж, шинэ уран бүтээлүүдээ ч хүргэнэ.
Гинжин, Mrs'M нар энэхүү тоглолтоо хамтран дуулж, хит болсон "Энэ мөч" дуугаараа нэрлэжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )