Парисын олимпын наадмаар олны зүрх сэтгэлийг байлдан дагуулж байгаа, хамгийн cool тамирчнаар БНСУ-ын буудагч Ким Е Жиг нэрлэж буй. Түүний талаар сонирхолтой 5 баримтыг хүргэе.
31 настай Ким Е Жи нэг охинтой. Тэрбээр таван настай охиныхоо сайн ээж байхын төлөө спортод өөрийгөө зориулсан хэмээн ярьжээ.
Тэр өнгөрсөн ням гарагт эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр буюу наймдугаар сарын 2-нд хийн гар бууны 25 метрийн төрлийн урьдчилсан шатанд буудна. Маргааш буюу наймдугаар сарын 3-нд шигшээ шатанд өрсөлдөнө.
Түүний өөртөө итгэлтэй, эрхэмсэг, күүл байдал, нүүрний хувирал олны анхаарлыг татсан. Ким Е Жи Бакуд болсон тэмцээнээр 42 оноо авч, дэлхийн дээд амжилтыг тогтоосон ч маш тайван, эрхэмсэн хэвээрээ байв. Тус тэмцээнд тэр багийн анд Ян Жи Иний хамт алт, мөнгөн медаль хүртэж, буудлагын спортын олон улсын тэмцээний эхний хоёр байрыг эзэлсэн БНСУ-ын анхны эмэгтэй тамирчид болж түүхэнд бичигдсэн. Ким Е Жи энэ тухайгаа “Хэн алтыг нь авсан нь чухал биш. Бид алт, мөнгөн медаль аваад солонгосчууд гэдгээрээ маш их бахархсан” гэжээ.
Түүний хар өнгөөр дагнасан күүл хувцаслалт, “Матрикс”-ыг санагдуулам шил нь гол имиж нь юм.
Дэлхийн алдартай хүмүүс, кино найруулагч нар түүнийг анзаарч эхэлжээ. Тулаантай кинонд нүүр хувиргалт ч шаардлагагүйгээр “тэнцэж” байгаа Ким Е Жи хайртай охиныхоо болон солонгосчуудын бахархал.
Сэтгэгдэл ( 1 )
Za zailaaaa