Он гарснаас хойш 9.3 тонн үнэт металл худалдан авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 08 сарын 08

Монголбанк 2024 оны долоодугаар сард 1,514.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 9.3  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 335.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 688.8 кг үнэт металл тус тус худалдан авчээ.    

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны  долоодугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 259,674.50 төгрөг байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top