Нийт ногоон зээлийн 33.8% буюу ₮270.6 тэрбум  нь эмэгтэй зээлдэгчдэд олгогджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 08 сарын 08

Банкуудын аж ахуйн нэгж, иргэдэд олгосон ногоон зээлийг хүйсээр ангилсан 2022 болон 2023 оны статистик мэдээллийг Монголбанкнаас танилцуулж байна. Тухайн статистикийн давтамж нь жилээр байх бөгөөд зээлийн үлдэгдэл, дансны тоо, жигнэсэн дундаж хүү, хугацааны мэдээллийг агуулжээ. 

Банкуудын олгосон ногоон зээл 2023 оны байдлаар 6,277 зээлдэгчийн 800.5 тэрбум төгрөг байгаагийн 33.8% буюу 270.6 тэрбум төгрөг нь эмэгтэй зээлдэгчдэд олгогджээ. 

Үйл ажиллагааны салбарын хувьд зөвхөн ногоон барилгын салбарт эмэгтэй зээлдэгчид дийлэнх буюу салбарын зээлийн үлдэгдлийн 59.9% буюу 22.0 тэрбум төгрөг ногдож байна. Харин тогтвортой ХАА, газар ашиглалт, эко аялал жуулчлалын салбарт эрэгтэй зээлдэгчдэд хамгийн их 94% буюу 107.9 тэрбум төгрөг нь олгогджээ.


Зээлийн үлдэгдэл (2023 он)                                              Зээлдэгчид (дансны тоо, 2023 он)

Ногоон зээлийн зээлдэгчдийн дансны хувьд 57% буюу 3,592 нь эрэгтэй зээлдэгчид байгаа ба бүх салбарт жигд дийлэнх хувийг эзэлж байна. Жишээлбэл, ногоон барилгын салбарын зээлийн үлдэгдлийн дийлэнх нь эмэгтэй зээлдэгчдэд олгогдсон боловч дансны тоогоор эрэгтэй зээлдэгчид илүү буюу 57%-ийг эзэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top