Инфляц жилийн өмнөхөөс 5.5%-иар өсчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 08 сарын 09

Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.5 хувь, өмнөх оны эцсээс 4.4 хувь, өмнөх сараас 0.1 хувиар өссөн байна. 

Долоодугаар сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.4 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 7.9 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 8.7 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

Өнгөрсөн долоодугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 5.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.4 хувиар, барааны бүлгийн үнэ 4.9 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.3 хувиар өсчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төмөр(202.70.43.141) 2024 оны 08 сарын 09

иргэдийн амьдрал тэр хэмжээгээр дордож бна. инфляц цалин орлогын худалдан авах чадварт шууд сөргөөр нөлөөлнө.

0  |  0
төмөр(202.70.43.141) 2024 оны 08 сарын 09

иргэдийн амьдрал тэр хэмжээгээр дордож байна. Цалин орлогын худалдан авах чадвар буурахад инфляц шууд нөлөөлнө.

0  |  0
Top