Цахим эриний хамгийн үнэт баялаг болсон дата, хиймэл оюун ухаан сонирхогч залуус болон энэ салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудад ажилладаг шилдэг мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулсан “Datasummit 2024" саяхан ХААН Банкны Сөүл оффисын 1-р давхарт байрлах ХААН театрт болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд Tesla, Samsung, Uber, Doordash, SpaceX зэрэг компанид ажилладаг мэргэжилтнүүд оролцож өөрсдийн мэдлэг туршлага, шинэлэг судалгааны бүтээлээ залуустай хуваалцан илтгэл тавьснаас гадна сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэ жил анх удаа зохион байгуулж буй “Datasummit 2024”-ийг ХААН Банк дэмжин ажилласан бөгөөд тус банкны Бизнесийн шинэчлэл, өгөгдлийн шинжилгээний газрын захирал Г.Чинзоригт “Generative AI in banking” сэдвээр илтгэл тавьж банк, санхүүгийн салбарт ашиглаж буй хиймэл оюун ухааны тэргүүн туршлагаас хуваалцлаа.
Хиймэл оюун ухааны салбарыг сонирхогч залуусын тоо жилээс жилд нэмэгдэж, энэ хэрээр тэдэнд шинэлэг мэдээлэл, бодит туршлага хуваалцах ийм төрлийн үйл ажиллагаа ихээхэн эрэлттэй байгаа нь “Datasummit 2024”-д хүрэлцэн ирсэн залуусын уур амьсгалаас харагдаж байлаа.
Шинийг эрэлхийлэгч залуусыг дэмжиж, тэдний санааг бодит ажил болгоход хөрөнгө оруулалт хийх зорилгоор ХААН Банк энэ жил банк санхүүгийн салбараас анхлан Инновацын төвөө ашиглалтад оруулсан билээ.
Инновацид суурилсан гарааны бизнес, залуучуудын хөгжлийг дэмжих зорилготой тус төвөөр дамжуулан цаашид тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулахаас гадна хиймэл оюун ухааны салбарыг сонирхогч хүүхэд залуучууд, залуу судлаач эрдэмтдийг нэгтгэсэн коммунити үүсгэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр хүүхэд залууст өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар олгохоос гадна залуусын нийгмийн оролцоог бодитоор дэмжих боломжийг бүрдүүлж буй юм.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Сэтгэгдэл ( 0 )