Орхон аймагт адууны нийлүүлгийн өвчний тандалт хийлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 30

Шинэ хөдөө төслийн хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран Орхон аймгийн нийт адуун сүргээс үржлийн насны азарга, гүүнд адууны нийлүүлгийн өвчний шинжилгээг хийж тархалтыг хэмжих буюу халдварлалтын түвшинг тогтоох, шинжилгээ, судалгааны ажлыг амжилттай зохион байгууллаа.

Тандалт шинжилгээг адуун сүрэг буюу үржлийн адуунаас (хээлтэгч, хээлтүүлэгч) цусны дээж авах ажлыг 179 өрхийн 5500 адуу хамруулахаар төлөвлөж, Орхон аймгийн газар нутаг, хил залгаа Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ аймгийн тодорхой бүсийн адуун сүргээс дээж авч судалгаанд 5 аймгийн 17 сумын 202 өрхийн 5474 адуу хамрагдсан.

Үзлэгээр судалгаанд хамрагдсан адуун сүрэгт адууны нийлүүлгийн өвчний ил шинж тэмдэг илрээгүй ч, нууц халдварын үед малын эмч, малчид, уяачид уг өвчнийг илрүүлэн оношлох боломжгүй бөгөөд, адууны үржил, шилжилт хөдөлгөөн, голомтын шилжилт, халдварлалтыг түргэн хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй хянах, хязгаарлах боломжтой юм.

Цаашид шилжилт хөдөлгөөн, нийлүүлэгт ашиглах зорилго бүхий адуу бүрийг нийлүүлгийн өвчний шинжилгээнд хамруулах, эрүүл эсэхийг тогтоох, халдварлалт ихтэй голомтод урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих боломж тандалтын үр дүнгээс бүрдэж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top